Life
Милан хотод тамхи татахтай холбоотой хамгийн хатуу хуулийг танилцууллаа
2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн Италийн загварын нийслэл Милан хотод олон нийтийн газар тамхи татахыг хориглосон бөгөөд татсан тохиолдолд 41-ээс 249 доллар хүртэлх торгууль ногдуулах аж. Хүн амын дөрөвний нэг нь тамхи татдаг тус улсад гарсан тус хориг нь тамхи татахыг хориглосон хамгийн хатуу хориг болж байна гэж тус улсын эрүүл мэндийн яам мэдэгдэв. Энэхүү хориг нь эрүүл мэнд гэхээсээ илүү бохирдолд чиглэсэн үйл ажиллагаа юм.
Турин хотод гадаа байхдаа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн өмнө тамхи татахыг хориглодог. Ромд олон ресторан гадаа ширээн дээр тамхи татахыг зөвшөөрдөг бөгөөд Италийн бүх томоохон нисэх онгоцны буудлууд терминал дотор тамхи татах өрөөтэй байдаг.