Нисэх онгоц тээвэрлэдэг зургаан дугуйтай цахилгаан микроавтобус
Хятадын автомашин үйлдвэрлэгч Xpeng-ийн нисэх онгоц тээвэрлэгч CES 2025 автомашин үзэсгэлэнд танилцуулагдсан бөгөөд тус машин ирээдүйд хамгийн эрэлттэй машин болж магадгүй юм.
Өнөө үед дэлхийн өнцөг булан бүрээс худалдан авагчид цахилгаанаар ажиллах сонголт улам бүр нэмэгдэж байна. Үүний сацуу зургаан дугуйт EV микроавтобус, мөн хүн тээвэрлэх цахилгаан нисгэгчгүй онгоцоо хөөргөх боломжтой загвараа худалдаанд гаргана.
Xpeng AeroHT нь модульчлагдсан нисдэг машины концепцоо АНУ-ын зах зээлд хамгийн түрүүнд нэвтрүүлнэ гэнэ. Нисэх онгоц тээгч гэж нэрлэгддэг энэ нь үндсэндээ арын хэсэгт тусдаа эвхэгддэг хүн суух зориулалттай дрон байрладаг зургаан дугуйтай микроавтобус юм. Модульчлагдсан машин ирэх нэгдүгээр сард Лас Вегаст болох CES технологийн үзэсгэлэн дээр дахин танилцуулагдаж дроны хүчин чадал илүү сайжирана гэж Xpeng-ийн зүгээс мэдэгджээ.
Тухайн машины шүүмжлэл дагуулж буй зүйл нь “футуристуудын төсөөлж байсан шиг анхны зурагнаас өөр харагдаж байна. Мөн дроныг зөөвөрлөх үүрэгтэй машин болсон” хэмээн шүүмжлэл дагуулжээ.
Mothership нэртэй уг суурь нь зургаан дугуйт, уртасгах зориулалттай микроавтобус юм. Энэ нь машины батарей болон цахилгаан мотор руу эрчим хүч илгээдэг урд талд шатдаг хөдөлгүүртэй. Мөн ард суудаг хүн тээвэрлэдэг дроныг цэнэглэх боломжтой. Xpeng AeroHT нь зургаан ротортой цахилгаан босоо хөөрөх, буух (eVTOL) онгоцыг шинэлэг нэг хөшүүрэгтэй удирдлагын системийн ачаар гараар нисгэх боломжтой бөгөөд хэрхэн нисэхийг сурахад ердөө 5 минут зарцуулдаг байна.
Онгоцны батарейг 18 минутын дотор 30% -аас 80% хүртэл цэнэглэх боломжтой. Дүүрэн батарейтай 5-6 нислэгийг хийх боломжтой боловч эдгээр нислэг хэр удаан үргэлжлэхийг тус компани хэлээгүй байна.
Өнгөрсөн сард Хятадад зургаан ротортой цахилгаан нисгэгчгүй нисэгчгүй анхны нислэг үйлджээ. Xpeng AeroHT-ийн мэдээлснээр үйлдвэрлэл, нийлүүлэлт 2026 онд хэзээ нэгэн цагт эхэлж, жилд 10,000 ширхэг бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байна. Нисэх онгоц тээвэрлэгч уг машин нь Хятадад 280,000 доллар (2 сая юань) үнэтэй байх бөгөөд тус компани аль хэдийн 2,000 гаруй урьдчилсан захиалга авсан гэж мэдэгджээ.