Бизнес
Трэнд:

Солонгосын Jeju Air агаарын тээврийн онгоц осолдож 179 хүн амь эрсэдлээ.

175 зорчигч нисэх багийн 6 хүнтэй Jeju Air компаний Boeing 737-800 загварын онгоц газардах үедээ осолдож дэлбэрсэн харамсалтай үйл явдал боллоо. Амьд үлдcэн 1 зорчигч 1 нисэх багийн гишүүнийг онгоцны сүүл хэсгээс гаргаж ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.

Тайландын нийслэл Банкокоос Өмнөд Солонгосын Муаны чиглэлд нислэг хийж байсан онгоц өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 09:03-д Муаны олон улсын нисэх буудалд газардах үед буух төхөөрөмжид асуудал гарсны дараа ослын буулт хийхийг оролдсоны улмаас осол гарчээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button