Нэг сард энэ өвлийн хамгийн хүйтэн өдрүүд болно
Энэ өвлийн хамгийн хүйтэн өдрүүд Төв Азийн өндөрлөг бүс нутагт оршдог манай орны хувьд 2025 оны нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 20-ны хооронд нэг сар орчим үргэлжлэх аж.
Энэ тухай олон улсын цаг уурын байгууллагын сайтад тэмдэглэжээ. Жилийн дөрвөн улиралтай дэлхийн ихэнх оронд өнгөрч байгаа 12-р сард цаг агаар харьцангуй тогтуун, их хүйтрэл ажиглагдаагүй. Харин ОХУ-ын Якутад шөнөдөө -60 градус хрч хүйтэрсэн бол манай орны хамгийн хүйтэн нутаг Идэр, Тэс, Байдраг, Завханы Тосонцэнгэлд шөнөдөө -37 хэм хүрч хүйтэрчээ. Улаанбаатар хотын хувьд Тэрэлж, Яармаг гээд томоохон голын ай сав газраар шөнөдөө -30 градус давж хүйтэн хонож байгаа.
Энэ жилийн хаврын тэргүүн сар харьцангуй хойно буюу 2025 оны гуравдугаар сарын нэгэнд болно. Иймд нэг сарын сүүлээр хүйтний оргил үе таарах төлөвтэй байна.