EDU

Сугар гараг дээр ус шингэн хэлбэрээр байгаа гэх онолыг няцаажээ

Сугар гараг дээр ус шингэн хэлбэрээр хэзээ ч  байгаагүй гэдгийг одон орон судлаачид тогтоож, уг гараг Дэлхийтэй төстэй гэж олон жилийн турш таамагласаар ирснийг няцаалаа. 

Кембрижийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, Сугар гаргийн газрын хэвлий нь далай үүсгэхээргүй дэндүү хуурай байгаа нь тэнд амьдрал байх магадлал тун бага гэдгийг харуулжээ. Ийм дүгнэлтийг Сугар гаргийн агаар мандлын химийн найрлагад хийсэн шинжилгээнд үндэслэн гаргасан байна. Шинжилгээгээр галт уулын хий дэх усны агууламж нь 6 хүрэхгүй хувьтай гарчээ. 

Манай гараг дэлхийн хосгүй өвөрмөц байдал нь амьдрал оршин байх магадлалтай гаргуудыг Нарны аймгийн гаднаас хайх нь зүйтэй гэдгийг улам тодорхой болголоо гэж “Nature Astronomy” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэлд онцолжээ. Сугар гараг нь хэмжээгээрээ Дэлхийтэй ойролцоо боловч хэт өндөр температуртай, хүхрийн хүчлэн үүлтэй юм.

Сугар гараг нь “хуурай” гэсэн таамаглалыг баталснаар Нарнаас аймгаас гадна орших гаргуудаас амьдрал хайх шалгуурыг тодруулах DAVINCI  хөтөлбөрийг НАСА агентлаг хэрэгжүүлэх ажээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button