Свечэ буюу очлуур ямар үүрэгтэй вэ?
Свечэ гэж юу вэ?
Машин асахын тулд моторт нэг талаас бензин агаарын холимог, нөгөө талаас гал буюу оч өгч тэсэрсэнээр машин асдаг. Свечэ гэдэг бол моторт тэрхүү очийг хаяж байдаг хуруун чинээ зүйл юм. Монголоор бол очлуур гэдэг.
Бензин дээр шүдэнз зураад шидэхэд гал гардагтай адил свечэ буюу очлуурын үндсэн үүрэг бол моторт гал өгөх юм.
Хэрэв свечэ муу ажиллаж байвал ямар нөлөөтэй байдаг вэ?
Юун түрүүнд бензин их зарцуулдаг. Яагаад гэвэл свечэ муу ажиллахад мотор маань бензинээ их цацаж эхэлдэг. Ингэснээр жолоочдын хэлдгээр бензин их иднэ гэсэн үг.
Мөн мотор доголдох, асахгүй байх, утаа хаях, хүчгүй болох гээд олон шинж ажиглагдана. Машины зүрх нь болсон хөдөлгүүр дутуу ажиллах эрсдэлтэй.
Машины моторт гал өгч байдаг свечэний ажиллагаа яагаад мууддаг вэ?
Аливаа зүйлд ажиллах хугацаа гэж байдаг. Жишээ нь амьдрал дээр бидний хэрэглэдэг гэрлийн шил буюу ламп, тодорхой хугацааны туршид асаад шатдаг. Бид гэрлийн лампаа солиод хийчихдэг. Яг энэн шиг свечэнд маань ч гэсэн өөрийн ажиллах боломжит хугацаа гэж байдаг.
Свечэний ажиллах дундаж хугацаа нь 20,000км гэж үйлдвэрээс тогтоосон байдаг. Манайд орны нөхцөлд ойролцоогоор 1-3 жилд 20,000км туулдаг.
Бид свечигээ муу ажиллаж байгааг яаж мэдэх боломжтой вэ?
Жолооч нар замын хөдөлгөөнд гэрлэн дохио дээр зогсох үед машин нь чичирдэг. Мөн хурд авах үед хүч муутай байх, өглөөд асаахад түлхүүрийг удаан даруулж байж асах, эсвэл бүр асахгүй байх тохиолдолд свечэгээ шалгуулах хэрэгтэй.
Өөрсдөө шалгах боломжтой юу?
Тийм амархан авагддаг эд биш. Тийм болохоор мэргэжлийн газруудад хандах хэрэгтэй.
Өвөл машин асахгүй байх нь свечэтэй шууд холбоотой юу?
Өвлийн хүйтэнд гадаа хонуулсан машины асахгүй байх 2 шалтгаан нь нэг нь свечэ муу байх. Нөгөөх нь мэдээж аккумлятор цэнэггүй болох байдаг. Аккумлятор хэт хүйтнээс болж царцсан бол өөр машинтай холбоод асаачих боломжтой.
Харин свечэ ажиллахгүй байгаа үед машинаа юун түрүүнд дулаан гражид оруулж гэсгээх хэрэгтэй. Түүний дараа асаах гэж оролдоод үз. Асахгүй бол шинэ свечэ хийх хэрэгтэй.