Португалын эрэгт эрдэнэсээр дүүрэн 250 орчим хөлөг онгоцны үлдэгдэл байх магадлалтай
Португалын эргийн усанд эрдэнэсээр дүүрэн 250 орчим тооны сүйрсэн хөлөг онгоцнуудын үлдэгдэл байх магадлалтай, харин засгийн газрын оролцоо дутмаг байгаагаас үүдэн хамгаалалтгүй байна гэж археологичид үзжээ.
Усан доор судалгаа явуулдаг археологичид Португалын эрэг орчмын усанд 8620 хөлөг сүйрсэн байгааг илрүүлсний 250 орчим тооны хөлөг онгоцонд алдагдсан эрдэнэс хадгалагдаж байгаа хэмээн үзэж байна. Тэд эх газрын Португалын эрэг орчмын бүсүүд болон Азор болон Мадейра арлуудын орчмын усан нутаг дэвсгэрийг хамруулан хайгуул хийжээ..
Тэртээ 1500-аад оны үед сүйрсэн хөлөг онгоцуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийн санд үндэслэн хийсэн судалгааныхаа дүнг Лиссабоны “Nova” их сургуулийн судлаач Александр Монтейро танилцуулсан байна. “Би эх газрын эрэг дагуу байгаа 7500 орчим, Азорын ойролцоо 1000, Мадейрагийн ойролцоо 120 орчим сүйрсэн онгоцыг илрүүлэн баримтжуулсан” гэж тэрбээр Португалын Луса агентлагт ярьжээ.
А.Монтейрогийн тооцоолсноор, эдгээр сүйрсэн онгоцноос 250 орчимд нь Португалын усан орон зайн дотор алга болсон эрдэнэс хадгалагдаж байна. Тухайлбал, Троягийн эргийн ойролцоо 1589 оны “Носса Сенхора до Росарио” нэртэй Испанийн хөлөг онгоц байдгийг би мэднэ. Би уг хөлгийн түүхийг судалж, ахмадынх нь ээжийн нэрийг хүртэл мэддэг болсон. Албан ёсны мэдээгээр уг хөлгөөр 22 тонн алт, мөнгө тээвэрлэж байсан гэж тэрбээр хэллээ.
Тэрбээр дэлгэрэнгүй мэдээллийг нийтэлсэн боловч засгийн газар ямар ч арга хэмжээ аваагүй байна хэмээн хариулжээ. Бид эрдэнэс бүхий 250 хөлөг байдгийг мэдэж байгаа бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт барилгын төсөл эсвэл үүнтэй төстэй үйл ажиллагаагаар тэдгээрийн аль нэгийг нь илрүүлнэ. Харин олж илрүүлсэн эрдэнэсийг хамгаалах төлөвлөгөө байхгүй гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрсөн байна. Түүнчлэн ихэнх хөлөг онгоц элсэнд булагдсан тул эрдэнэсийн ангуучид тэдгээр рүү нэвтрэх магадлал бага хэмээн А.Монтейро тайлбарлажээ.