Спорт

“Лос-Анжелес Лейкерс” баг “Голден-Стэйт Уорриорс”-ыг эцсийн мөчид хожлоо

/NBA/ аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолтод “Лос-Анжелес Лейкерс” баг “Голден-Стэйт Уорриорс” багийг 115:113 харьцаатай хожлоо.

Тоглолтын хамгийн олон оноог “Голден-Стэйт” багийн холбогч Стефен Карри авчээ. Тэрбээр 38 оноо авч, 6 удаа оновчтой дамжуулж, нэг удаа самбараас бөмбөг авсан байна. Энэ нь Карригийн хувьд энэ улиралд хамгийн өндөр амжилт үзүүлсэн тоглолт байлаа. 

“Лос-Анжелес Лейкерс” багаас хамгийн олон оноог Леброн Жеймс (31) авчээ. Тэрбээр мөн самбараас 4 удаа бөмбөг авч, 10 удаа оновчтой дамжуулсан байна. Л.Жеймс доод тал нь 30 оноо авч, 10 удаа оновчтой дамжуулсан үзүүлэлтээр НБА-гийн тоглогчдын дунд нэгдүгээрт бичигдэж байна. НБА-гийн дөрвөн удаагийн аварга тэрбээр одоо 104 тоглолтод ийм амжилт үзүүллээ. “Лос-Анжелес Клипперс” багийн тоглогч Жеймс Харден 103 тоглолтод оролцохдоо ийм амжилт үзүүлж байжээ. 

“Лейкерс” баг Баруун бүсийн тоглолтын хүснэгтэд 7 дугаар байрт бичигдэж байгаа бөгөөд тус баг 17 хожиж, 13 хожигдол хүлээгээд байна. “Голден Стэйт” багийн хувьд 15 хожил, 14 хожигдолтойгоор есдүгээр байрт бичигдэж байна. Дараагийн тоглолтоо “Лейкерс” баг 12 дугаар сарын 29-нд “Сакраменто” багтай талбайдаа хийх бол “Голден Стэйт” 12 дугаар сарын 28-нд “Лос-Анжелес Клипперс” багтай зочлон тоглоно.

Энэ өдөр болсон өөр нэгэн тоглолтод “Филадельфия” баг “Бостон”-ыг талбайд нь 118:114 харьцаатай хожжээ. Зочин багийн тоглогч Жейсон Тейтум дабл-дабл хийсэн байна. Энэ тоглолтод тэрбээр 32 оноо авч, самбараас 15 удаа бөмбөг авчээ. НБА-гийн өнгөрсөн улирлын аварга “Бостон” баг ийнхүү хоёр дараалан хожигдлоо.

Холбоотой мэдээнүүд

Back to top button