Авто

390 морины хүчтэй хэдий ч 1.2 тэрбум ₮-ийн үнэтэй машин

АС Кобра нь сонгодог загвараа V8 хөдөлгүүртэй хослуулан зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа боловч тус машины үзүүлэлт хэрэглэгчдийн санаанд нийцсэнгүй. Учир нь ирээдүйд танилцуулагдах машинуудтай харьцуулахад хүчин чадлын сонголт тааруу, тансаг зэрэглэлийн ангилалд багтах ч үнийн хэт хөөргөлттэй хэмээн шүүмжилжээ.

2023 онд 5.0 литрийн V8 багтаамжтай AC Cobra GT-ийг Фордоос гаргаж байхыг харсан ч AC Cars 2.0 литрийн багтаамжтай хөдөлгүүрийг үйлдвэрлэлийн эгнээнд оруулахаа зарласан. Техникийн нарийн ширийн зүйлс хараахан гараагүй байгаа ч AC Cars 2.0 литрийн багтаамжтай хөдөлгүүр нь 390 морины хүчтэй болно гэж таамаглаж байгаа бөгөөд үүнээс харахад энэ нь дөрвөн цилиндртэй турбо хөдөлгүүртэй байх нь гарцаагүй.

“AC Cars нь эрлийз болон дотоод шаталтат хөдөлгүүрийн шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч компанитай хамтран хөдөлгүүрийг GT платформын боломжит шинж чанарт тохируулан хөгжүүлнэ” гэж тус компани мэдэгдэв. Ямар ч хөдөлгүүртэй хослох автомат хурдны хайрцаг эсвэл зургаан шатлалт механик хурдны хайрцагтай худалдаалагдах гэнэ.

Хөдөлгүүрийг хоёр хувилбараар гаргах ба AC Cars 2.0 литрийн багтаамжтай хөдөлгүүр нь 1500 кг жинтэй V8 загвараас хөнгөн байх болно. 2.0 литрийн багтаамжтай машин нь V8-тэй ижил суурьтай байх ба Европын аюулгүй байдлын стандартад нийцсэн карбон файбер болон хөнгөн цагаанаар хийсэн шинэ явах эд ангитай.

2.0 литрийн багтаамжтай загваруудын гадна тал нь V8 хөдөлгүүртэй загвараас бараг ялгаагүй бөгөөд бага зэрэг өөр суурилуулсан урд хэсгийн сараалжаараа ялгагдах юм. Чимэг загварын зууван аналог хяналтын самбар, спорт суудал, аюулгүйн дэрээр тоноглогдсон орчин үеийн жолооны хүрд зэрэг орчин шинэлэг интерьерийг харах болно гэж амлажээ.

AC Cobra-ийн үнэ нь 285,000 фунт стерлингээс бууруулж, 235,000 фунт стерлингээс эхлэн зах зээлд гарна гэж таамаглаж байна.

AC Cars-ын Гүйцэтгэх захирал Дэвид Конза хэлэхдээ: “Үйлчлүүлэгчидэдээ илүү өргөн хүчин чадалтай хөдөлгүүрийн сонголтыг санал болгосноор манай онцгой спорт машинуудын сонирхлыг нэмэгдүүлж, өндөр татвар ногдуулдаг зах зээлд хүрч чадна гэсэн үг юм” гэжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button