Дэлхийн хамгийн идэвхтэй галт уул дэлбэрч эхэлжээ
АНУ-ын Хавайн арлуудад оршдог дэлхийн хамгийн идэвхтэй галт уулсын нэг болох Килауэа галт уул дахин дэлбэрч эхэлжээ.
Хавайн галт уулын ажиглалтын төвөөс мэдээлснээр, галт уулын идэвхжил одоогоор тус арлын галт уулын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр хязгаарлагдаж байгаа тул оршин суугчдад шууд аюул учруулах хэмжээнд хүрээгүй байна. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн энэхүү цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн хамгийн идэвхтэй хоёр галт уул болох Килауэа, Мауна-Лоа галт уулууд оршдог. Гэхдээ галт уулын утаа салхиар дамжин хүн ам суурьшсан газруудад хүрч болзошгүй гэдгийг эрх баригчид анхааруулж байна.
Галт уулын халуун хайлмагаас ялгарч буй утаанд хүхрийн давхар исэл агуулагддаг бөгөөд эхүүн үнэр нь астма гэх зэрэг амьсгалын замын өвчнүүд, түүнчлэн зүрх судасны өвчтэй хүмүүсийн биеийн байдлыг дордуулдаг байна.
Чулуу нурах эрсдэл бий болсон тул 2007 оноос хойш галт уулын бүс рүү иргэдийг нэвтрүүлэхийг хоригложээ.