Life
Туул голын хойд хэсэгт 33км урттай хурдны зам барина
Ирэх жил Нийслэлд хийх авто замын зарим бүтээн байгуулалтын ажлын талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр “Улаанбаатарт ирэх жил хийгдэх хамгийн том бүтээн байгуулалт бол, төсөвт тусгаснаар “Туулын хурдны зам” буюу Туул голын хойд эргээр, баруунаас зүүн тийш чиглэлд 33 км урттай, гэрлэн дохиогүй “express highway” замын ажилд тендер зарласан.
Мөн Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын өргөн чөлөө, Яармагийн өргөн чөлөөг холбосон босоо тэнхлэгийн, гэрлэн дохиогүй зам, гүүрний бүтээн байгуулалтыг хийнэ” гэлээ.