Д.Трамп : “Гренландыг АНУ мэдэлдээ авна”
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “АНУ Гренландыг заавал эзэмших ёстой” гэсэн байр суурийг дахин илэрхийлжээ. Тэрбээр өмнө нь ч гэсэн энэхүү байр сууриа олон нийтэд хандаж хэлж байсан бол энэ удаад АНУ-аас Данид суух Элчин сайдын томилгооны асуудлыг хөндөж ярьж байхдаа дурсжээ.
Гренланд (Албан ёсны хэл Гренланд хэл: Kalaallit Nunaat, Дани хэл: Grønland) нь Умард мөсөн далай болон Атлантын далайн хооронд, Канадын Умард мөсөн далайн ольтригийн зүүн талд орших, Данийн вант улсын харьяа улс юм.
Физик газарзүй, угсаатны зүйн хувьд Арктикийн арлын орон болох тус улс нь газарзүйн хувьд Хойд Америк тивийн нэг хэсэг боловч улс төр, түүхийн хувьд Европтой, ялангуяа Исланд, Норвеги, Данитай нягт холбоотой. 1979 онд Дани улс Гренландад өөртөө засах эрх олгосон бөгөөд 2008 онд тус орны иргэд Данийн вант улсаас тусгаар тогтнохын төлөө санал өгсөн аж. 2009 оны 6 сарын 21-нд хууль тогтоох, бодлого тодорхойлох эрхээ Гренландчууд авч, өөртөө засан тохинох эрх нь ихээхэн өргөжсөн. Ингэснээр Данийн төв засгийн газраас зөвхөн гадаад харилцаа, аюулгүй байдал, санхүүгийн бодлогын талаар л хамааралтай болжээ. Ойрын ирээдүйд бүрэн тусгаар тогтнохыг эрмэлзэж байгаа. Гэвч энэ хүсэл нь АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн бодлоготой зөрчилдсөн бололтой. Д.Трамп Гренландыг эзэмших асуудлыг хөндөхдөө “Даян дэлхийн энх тайван аюулгүй байдлын төлөө” гэсэн том шалтгаан дурьдаж байгаа юм.