Антарктидын оцон шувуу анх удаа Австралийн далайн эрэг дээр гарч иржээ
“Хаан” оцон шувуу Антарктид дахь гэрээсээ хэдэн мянган бээрийн зайд баатарлаг аялал хийж Австралийн далайн эрэг дээр гарч ирсэн нь олныг гайхшируулжээ.
Австралийн Биологийн олон янз байдал, хамгаалал, үзэсгэлэнт газруудаас (DBCA) даваа гарагт CNN-д илгээсэн мэдэгдлийн дагуу оцон шувуу баасан гарагт Баруун Австралийн Дани дахь Далайн эрэгт ирсэн байна.
Хэвлэлийн төлөөлөгч оцон шувууг “хоол тэжээлийн дутагдалд орсон” гэж тодорхойлсон бөгөөд “Энэ амьтан бүртгэлтэй орон нутгийн зэрлэг ан амьтдын асрамжид байгаа. Нөхөн сэргээх үйл явц хэдэн долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна” гэж мэдээлжээ.
Антарктидаас хойд зүгт 3540км зайд оршдог Австралид хүрэхийн тулд оцон шувуу маш удаан хугацааны аялал хийж 2200км-ийн зайд тасралтгүй сэлсэн гэх таамаг гаргажээ. Мэдээ ч энэ нь байж боломгүй зүйл мэт боловч тус оцон шувууны талаар судалгаа хийгдэж байгаа аж.
Баруун Австралийн Их Сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Белинда Каннелл Австралийн олон нийтийн телевизийн ABC News-т хэлэхдээ, энэ бол анх удаа “хаан” оцон шувууг эх нутгаас нь иймэрхүү хол газар харж байгаа явдал юм гэжээ. Энэ оцон шувуу Антарктидын хойд зүг рүү чиглэсэн урсгалыг даган тус тивд ирсэн байж магадгүй гэв. Каннелл “Тэрний ий зүйл хийх болсон шалтгаан нь хоол олох тодорхой урсгалыг дагаж мөрдөх явдал юм. Тиймээс эдгээр урсгалууд ердийнхөөсөө арай хойш Австрали руу чиглэсэн байх хандлагатай байсан байх.” хэмээн мэдэгдсэн байна.
“Хаан” оцон шувуу 18 төрлийн оцон шувуудаас хамгийн өндөр, хамгийн хүнд нь юм. Тэд 88 фунт (40 кг) жинтэй, 45 инч (1.1 метр) өндөртэй. Үржлийн улиралд нэг өндөглөдөг бөгөөд дараа нь хоёр сар орчим эцэг оцон шувуу нь хоол хүнс хайж үр төлөө тэжээдэг байна.
Эзэн хаан оцон шувууд далайн мөсөнд түшиглэн үржлийн колони байгуулж, далайд махчин амьтдаас зайлсхийж, хоол хүнсээ хайдаг. Гэвч хүлэмжийн хий болон нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын улмаас хол аялал хийсэн гэж олон хүн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрчээ. 2023 оны 8-р сард явагдсан судалгааны дагуу Антарктидын хойгоос баруун зүгт орших Беллинсхаузен тэнгист таван оцон шувууны үржлийн колони байсны дөрөвт нь 2022 онд нэг ч дэгдээхэй амьд үлдээгүй байна. Энэхүү өргөн тархсан “үржлийн бүтэлгүйтэл” нь 2100 он гэхэд “Хаан” оцон шувууны 90 гаруй хувь устаж үгүй болно гэсэн таамаглалыг баталж буй хэрэг юм.