Life

Ozempic эм таргалалтыг бууруулахад үр дүнтэй 

АНУ-д насанд хүрэгчдийн таргалалтын түвшин бага зэрэг буурч, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анхны бууралт боллоо. Насанд хүрэгчдийн таргалалтын түвшин 2022 онд 46% байсан бол 2023 онд 45.6% болж, ойролцоогоор 0.4 хувиар буурсан байна.  Энэхүү өөрчлөлтийг бага зэрэг боловч таргалалтын түвшинтэй тэмцэхэд ахиц дэвшлийн боломжит үзүүлэлт гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Энэхүү бууралтад нөлөөлж буй хүчин зүйлүүд нь Ozempic, GLP-1 эмийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой гэж үзжээ. Эдгээр эм нь жингээ хянах, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад ихээхэн үр дүнтэй.  Оземпик (семаглютид) нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнийг эмчлэхэд зориулагдсан жороор олгодог эм. Гэхдээ жингээ барихад үр дүнтэй гэдгээрээ олны анхаарлыг татсан. Энэ нь цусан дахь сахрын хэмжээ болон хоолны дуршлыг зохицуулахад тусалдаг аж.  Хэтрүүлэн хэрэглэх нь нийтлэг гаж нөлөөг үзүүлдэг бөгөөд дотор муухайрах, бөөлжих, суулгалт, өтгөн хатах, толгой эргэх ядаргаанд оруулах зэрэг нөлөөтэй аж. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button