Урлаг

GOT7 хамтлаг 2025 онд эргэн ирнэ

GOT7 хамтлаг 2025 оны 1-р сарын 20-нд урт хугацааны завсарлагааны дараах хамгийн их хүлээлттэй эргэн ирэлтээ хийхээр төлөвлөж байна. Энэ нь тэдний сүүлийн гурван жилд гаргах анхны хамтын бүтээл бөгөөд ахлагч Жэй Б хамтлагийн  эргэн эрэлт шинэ цомгийн төлөвлөгөөг баталжээ. 

2024 оны 12-р сарын 19-нд эргэн ирэлтийн албан ёсны тизер цацагдсан нь дэлхий даяарх шүтэн бишрэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн.

Энэхүү эргэн ирэлт нь GOT7 хамтлагийн хувьд JYP Entertainment-аас гарснаас хойших анхны хамтлагийн төсөл бөгөөд шинэ үеийг нь эхлүүлж байна. Гишүүд завсарлагааны хугацаанд бие даасан уран бүтээлдээ төвлөрч байсан ч тэдний эргэн нэгдэхийг шүтэн бишрэгчид хүлээсээр байв.

2025 оны эхэнд GOT7 хамтлагийн шинэ дуу хөгжим, гайхалтай тоглолтуудыг шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button