Life

Нүдний ядаргааг бууруулах энгийн аргууд 

Утас, компьютер ашиглаж удаан суухад нүдэнд ачаалал үүсэж, ядрах тохиолдол бий. Тиймээс нүдийг амрааж, ачааллыг нь багасгах нь чухал юм. Үүний тулд дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлснээр нүдний ядаргааг намдааж, тав тухыг сайжруулах боломжтой. 

1.         Тогтмол анивчих

Дэлгэцийг удаан хугацаагаар ширтэхэд хүмүүс анивчихаа багасгадаг. Энэ нь нүдний хуурайшилт үүсгэдэг. Иймд нүдээ их анивчлахыг санаарай, эсвэл шаардлагатай бол хиймэл нулимс хэрэглэхээр тайвшруулж болно.

            2.         Богино завсарлага авах

Дэлгэцийн урд удаан хугацаагаар суух нь нүдэнд ачаалал үүсгэдэг. Тиймээс 30 минут тутамд 5-10 минутын завсарлага авч, босоод биеэ сунгаж, эргэн тойрноо харах нь нүдийг тайвшруулж, дахин төвлөрүүлэхэд тусална.

            3.         Нүдний дасгал хийх

Нүдээ эргэлдүүлэх эсвэл тодорхой объект руу харах зэрэг энгийн дасгалууд нь нүдний булчинг тайвшруулж, чилэхээс хамгаалдаг. Тиймээс өдөрт хэд хэдэн удаа ийм дасгал хийх нь ихээхэн ач холбогдолтой.

           4.         Өрөөний гэрэлтүүлгийг тохируулах

Өрөөний гэрэлтүүлэг хэт хурц эсвэл бүдэг байх нь нүдэнд илүү их ачаалал үүсгэдэг. Гэрэлтүүлэг нь таарсан, ил тод, тухтай байх ёстой. Мөн дэлгэц дээр хурц гэрэл тусахгүй байхыг анхаараарай, орчны гэрэлтүүлэг нь дэлгэцийн гэрэлтэй тэнцвэртэй байх нь нүдэнд бага сөрөг нөлөө үзүүлнэ.

            5.         Шингэн зүйл ихээр уух

Шингэн алдалт нь нүдийг хуурайшуулдаг учир биед чийгшил шаардлагатай байдаг. Нүдээ тайвшруулж, нүдний хуурайшилтыг багасгахын тулд их хэмжээний ус уу. Энэ нь нүдний эрүүл мэндийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Эдгээр зөвлөгөөг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлснээр нүдний ядаргааг бууруулж, компьютер эсвэл утас ашиглахад илүү тав тухтай байж, нүдний эрүүл мэндийг хамгаалахад тусална.

Холбоотой мэдээнүүд

Back to top button