Их Британи улс эрүүл мэндийн салбартаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлжээ
Их Британи улсын Халл болон Зүүн Йоркшир хотын эмнэлгүүд амьсгалын замын архаг өвчний үед өвчтөний тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор хиймэл оюун ухааны технологийг ашиглаж эхэлжээ. Өвчтөний мэдээлэлд суурилсан COPD-ийг хянах Lenus систем нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоог 40% бууруулахад хүргэсэн. AI шинжилгээ хийх нь эмнэлгийн ачааллыг 90% хүртэл бууруулах зорилготой гэв.
Өвчтөний шинж тэмдгийг хянахын тулд тусгай программ Lenus нь 2023 оны 3-р сард ашиглалтад орсноос хойш нааштай үр дүнг үзүүлж байна. Humber Health Partnership эмнэлэг өвчтөнүүдийн тоо 40% буурсан гэж мэдээлэв.
Цаашид апп-аар дамжуулан цуглуулсан өгөгдөлд дүн шинжилгээ хийх хиймэл оюун ухааны технологийг ашиглан өвчтөний үзлэгийг цаашид 90% хүртэл бууруулах зорилготой юм. Өвчтөнүүд өөрсдийн биеийн байдлын талаарх мэдээллийг тогтмол оруулахыг зөвлөжээ. Нэмж дурдахад уг программ нь NHS-ийн эмнэлгүүдтэй шууд харилцах боломжийг олгож, шаардлагатай үед эмчилгээг хурдан эхлүүлэх боломжийг олгодог байна.
Профессор Майк Крукс уг үйлчилгээнд хяналт тавьж, уг программын идэвхтэй мөн чанарыг онцлон тэмдэглээд, “Энэ нь тэднийг эмчилгээг эрт эхлүүлэхийн тулд холбоо барихад түлхэц болж байна. Ингэснээр бид тэднийг өвчин эмгэгээс өмнө зөв замд нь эргүүлэн оруулахад шаардлагатай тусламжийг үзүүлж чадна. Тэд заавал эмнэлэгт ирэн үзүүлэх шаардлагагүй” гэв. Өгөгдлийн шинжилгээнд хиймэл оюун ухааныг ашигласнаар эмнэлгийн мэргэжилтнүүд COPD-ийн даамжирч байгааг эрт илрүүлж, өдөөгч хүчин зүйлсийг тодорхойлж, өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэхээс өмнө цаг алдалгүй тусламж үзүүлэх боломжийг олгодог талаар давуу талтай.
Залуу насандаа COPD өвчтэй гэж оношлогдсон Рут Lenus программын талаар эерэг туршлагаасаа хуваалцав. Аппликейшнийг ашиглахаасаа өмнө тэрээр байнга эмнэлэгт ханддаг байсан бол одоо тэр бараг явах шаардлагагүй болсон. Рут сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, “Одоо эмнэлэгт хандах шаардлагагүй болсон. Хэрэв би эмчтэй холбоо барих шаардлагатай бол программын тусламжтай хийж чадна гэдэгт итгэж байна.” гэжээ.
Одоогоор тус улсын хоёр хотод эрүүл мэндийн салбартаа хиймэл оюун ухаан албан ёсоор ашиглаж байна. Программ нь ганцхан уушгины архаг бөглөрөлт буюу COPD-ийг нарийн хэмжиж байгаа хэдий ч цаашдаа бусад өвчнийг эрт илрүүлэх тал дээр эрчимтэй ажиллаж байна.