БНХАУ-ын сансрын нисэгчид есөн цагийн турш сансарт нисэж, АНУ-ын рекордыг эвдлээ
Мягмар гарагт БНХАУ-ын сансрын нисгэгчид есөн цагийн турш задгай сансарт ниссэн нь 2001 онд тогтоосон дэлхийн хамгийн урт сансарт хөвсөн АНУ-ын дээд амжилтыг давжээ.Энэхүү үйл явдал Хятад улсын сансрын хөтөлбөрийг хамгийн сүүлийн үе шатанд хүрсэн гэж олон улсын сансрын агентлагууд мэдээлэв.
“Шенжоу-19” сансрын нислэгийн багийн гишүүд болох Циа Сюже, Сүн Линдун нар сансрын хөлгөөс гаран есөн цагийн турш тасралтгүй нисэж үйл ажиллагаагаа дуусгав.
НАСА-гийн мэдээлснээр 2001 оны 3-р сарын 12-нд АНУ-ын сансрын нисгэгчид Жеймс Восс, Сюзан Хелмс нар найман цаг 56 минут буюу өмнөх дээд амжилтыг тогтоожээ.
Хятад улс сансар огторгуйн томоохон тоглогч болохын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. АНУ тэргүүтэй сансрын хөтөлбөртэй орнууд зөвхөн шинжлэх ухааны ашиг тусын төлөө бус нөөц баялаг, үндэсний аюулгүй байдал далайн судалгаа зэрэгт гол анхаарлаа хандуулж байна. Хятад улс 2030 он хүртэл сарны судалгаагаа болон сансар судлалд зориулагдсан технологийн шийдлүүдийг улам бүр сайжруулсаар байгаа бол АНУ-ын НАСА агентлаг тодорхойгүй хугацаагаар сансар дах судалгааны ажлуудаа зогсоосон юм.
Хятадын Үндэсний сансар судлалын газар сүүлийн жилүүдэд улам бүр сайжирч буй роботын сарны нислэгийг гүйцэтгэсэн бөгөөд энэ оны эхээр сарны харанхуй хэсгээс анх удаа дээж авч чаджээ.
Мөн саран дээр газардсан хоёр дахь орон болохын төлөө зүтгэж байгаа бөгөөд 2030 он гэхэд тус нислэгт зориулан тусгайлан бүтээсэн сансрын хувцсаа 11-р сард танилцуулсан юм.