Бизнес
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өөрчлөлт 2025 онд хэрэгжиж эхлэнэ
Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжихээр болжээ. Тухайлбал, элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлөх аж.
Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна. Энэ заалтыг 2035 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөх юм байна.