Life
Агаарын бохирдол хүний сэтгэл зүйг гэмтээдэг
Өмнө нь агаарын бохирдол хүний эрүүл мэндэд муу гэж ярьдаг байсан бол шинэ судалгаагаар хүний сэтгэл зүйг хүртэл гэмтээдэг болохыг тогтоожээ. Шотланд дахь Гэгээн Эндрюсийн их сургуулийн эрдэмтэд агаарын бохирдол, үзэгдэх орчны бүүдгэр байдал зэрэг нь сэтгэл санааг гутралд оруулдаг болохыг баталжээ. Орчны бохирдол ихтэй газар удаан амьдарсан хүмүүс сэтгэцийн эмнэлэгт хэвтэх нь их байдаг байна.
Судлаачид азотын давхар ислийн бохирдол ихтэй газар удаан амьдрахад хүний зан чанар эвдэрч, догшин эсвэл сэтгэлийн гутралд орж, эмнэлэгт хэвтэх нь нэмэгдэж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.