Бизнес

Какаоны фьючерс ханш өсөж, тонн нь $11,925 болов

Нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалан какаоны фьючерс ханш 5.5 хувиар өсөж, тонн нь 11 мянга 925 ам.доллар хүрлээ. Ингэснээр дөрөвдүгээр сард хүрч байсан дээд түвшнээ шинэчилж байна. 2024 он гарсаар какаоны үнэ гурав дахин өсөөд байгаа юм.

Энэ оны эхээр какаоны гол нийлүүлэгч баруун Африкт ургац муу байснаас үүдэн олон улсын зах зээлд гурав дахь удаагаа нийлүүлэлтийн хомсдолд ороод байна.

Сүүлийн үед какаоны үнэ харьцангуй тогтворжоод байсан ч цаг агаарын хүнд байдлаас үүдэн нийлүүлэлтийн асуудал улам даамжирч магадгүй эрсдэлтэй болж байгаа аж. Үүний зэрэгцээ “Hershey” зэрэг компани бүтээгдэхүүний үнээ нэмэх арга хэмжээ авч байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button