Бизнес

Германы Засгийн газар огцорлоо

Өчигдөр Германы Бундестаг Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлаар санал хурааж, олонхын саналаар Ерөнхий сайд Олаф Шольцийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргалаа. Улмаар Ерөнхий сайд Олаф Шольц Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт Бундестагийг тараах саналыг гаргажээ. 

Ингэснээр Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер 21 хоногийн дотор шийдвэрээ гаргах бөгөөд үр дүнд нь парламентын ээлжит бус сонгууль зарлах өндөр магадлалтай байна.

Уг үйл явдал нь Францын Засгийн газар огцорсны дараах нь болсон бөгөөд Европт улс төрийн тогтворгүй байдал хурцдаж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Өнгөрсөн сард Германы эвслийн Засгийн газар ирэх оны төсвийг хэлэлцэх явцад зөрчилдөж эхэлсэн нь Засгийн газар задрах гол шалтгаан болсон юм. Парламентын ээлжит бус сонгууль ирэх оны 2-р сард болох магадлалтай.

Tус сонгуульд улс төрийн долоон нам парламентад суудал авахаар өрсөлдөх юм. Уг өрсөлдөөнд консерватив үзэл баримтлалтай Христийн ардчилсан нам хамгийн олон суудал авах төлөвтэй байгаа аж.

Шинээр байгуулагдах Холбооны Засгийн газрыг эдийн засгаа сэргээх, бүс нутгийн улс төрийн тогтвортой байдлыг хадгалах, Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлэх зэрэг сорилтууд хүлээж байна. Засгийн газар шинээр байгуулагдах хүртэл одоогийн Засгийн газар түр ажиллана.

Холбоотой мэдээнүүд

Back to top button