Life

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч шартсан үедээ хуурамч цуваа явуулдаг байжээ

Улс орондоо цэргийн дэглэм зарласантай холбогдуулан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлээд байгаа. Өнгөрсөн долоо хоногт түүний зүй бус үйлдлүүдийн талаар баримтуудыг парламентын сонсголын үеэр ил гаргаж байсан юм.

Юн Сүк Ёл нь өглөө ажилдаа очиж амжихгүй болсон тохиолдолд ерөнхийлөгчийн хуурамч цувааг албан өргөө рүүгээ илгээж, олон нийтэд ажлын цаг барьдаг мэт харагдуулдаг байсан аж.

Ихэнхдээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, шартсан өглөө ийм арга хэрэглэдэг байсан гэнэ. Эндээс үүдээд Юн Сүк Ёлын архинаас хамаарах хамаарлын асуудал давхар сөхөгдсөн байна.

Пүрэв гарагт болсон парламентын сонсголын үеэр Өмнөд Солонгосын Үндэсний Цагдаагийн Газрын дарга И Хо Юн ерөнхийлөгчийн хуурамч цувааны асуудал үнэн болохыг хүлээн зөвшөөрчээ.

Энэ үеэр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд замын хөдөлгөөний дүрс бичлэгийг баримт болгон үзүүлсэн байна. Тухайлбал арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 13:00 цагт ерөнхийлөгчийн өргөөнөөс автомашины хамгаалалттай цуваа гарч явсан нь бичлэгт үлджээ. Гэтэл тухайн өдрийн өглөөний 9:00 цагт өөр нэг цуваа ерөнхийлөгчийн өргөөнөөс гарч явсан нь бас бичигдсэн байв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button