Life
Манго брэндийг үүсгэн байгуулагч Исак Андич агуйд аялж яваад амиа алджээ
Манго брэндийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Исак Андич өчигдөр Барселон хотын ойролцоо агуйд аялж яваад осолджээ. Тухайн үед тэрбээр хүү болон гэр бүлийн бусад гишүүдтэйгээ хамт аялж байжээ.
Турк гаралтай Андич 1984 онд өөрийн ах Нахманы хамт Барселон хотод Манго брэндийг үүсгэн байгуулсан нь одоо дэлхийн 120 улсад 3,000 орчим салбар дэлгүүртэй сүлжээ болон өргөжсөн байна. Тэрээр компанийнхаа төлөөлөн удирдах зөвлөлийг даргалж, өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй байжээ.