“Netflix” компани “Squid Game”-ийн хоёрдугаар бүлгийн бэлтгэлийн хүрээнд “Duolingo” платформтой хамтран ажиллахаар болсноо мэдэгдлээ.
“Netflix”-ийн хамгийн алдартай солонгос триллер цувралуудын нэг болох “Squid Game”-ийн хоёрдугаар бүлэг энэ сарын 26-нд нээлтээ хийх аж. Харин уг цувралын нээлтээс өмнө олон улсын үзэгчдэд солонгос хэл сурахад нь туслах зорилгоор ийнхүү “Netflix” хэл сурах аппликейшн “Duolingo”-той хамтрахаар болжээ.
Энэ хүрээнд “Squid Game” цувралын 40 гаруй онцлог үг болон хэллэг “Duolingo” дээр орж байгаа бөгөөд “Хэнд ч бүү итгэ”, “Тоглоом тоглоцгооё”, “Чи хасагдсан” гэх мэт тодорхой өгүүлбэрүүдийг солонгос хэлний хичээлийн хөтөлбөрт багтаасан байна.
“Энэхүү санааны гол зорилго нь хэл суралцагчдыг уг цувралыг илүү ойлгоход туслах явдал юм” хэмээн “Duolingo”-ийн маркетингийн ахлах ажилтан Ману Орссауд онцоллоо.