Life

Эрэгтэй хүн цэвэршдэг үү?

Эрэгтэйчүүд ч гэсэн эмэгтэйчүүдийн нэгэн адил цэвэршдэг.  Энэ нь эрэгтэй хүний төмсгөөс тестостерон хэмээх эр бэлгийн дааврын /гормон/ ялгаралт багассанаас шалтгаалдаг. Эрэгтэй хүнд бэлгийн дааврын ялгаралт нь 17-20 насанд дээд цэгт хүрч, 40 наснаас хойш аажим буурч эхэлдэг.

Энэ өөрчлөлт нас ахисантай холбоотой ч сэтгэл зовних, сэтгэл санаагаар унах зэргээс шалтгаалах нь илүү байдаг аж. Тиймээс доорх зөвлөгөөг хүргэж байна. 

  • Амьдралын хэв маягаа өөрчлөх, архи, тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй. Амьдралын хэв маягаа эрүүл сайхнаар өөрчлөх нь таны эрүүл мэндийг өөрчлөөд зогсохгүй, сэтгэл санааг тань сэргээж бэлгийн сулралаас сэргийлнэ
  • Хоол хүнсэндээ анхаарах. Шинэ жимс ногоо, алим, сонгино, саримс, эслэг ихтэй хар гурилан талх, загас, тахианы мах зэрэг нь таны эрүүл мэндэд хэрэгтэй шигээ бэлгийн үйл ажиллагаанд ч  сайнаар нөлөөлнө.
  • Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэх, эрүүл агаарт явган явах, сэтгэл санаагаа өөдрөг байлгах хэрэгтэй.
  • Стресс, уур хилэнгээ гаргахын тулд дасгал хийж хэвшээрэй. Гүйх, алхах нь таны тархинд илүү их хүчилтөрөгч өгөх ба хүчилтөрөгч их байх тусам таны тархи сэргэг, эрүүл байх болно. Мөн биед тань хэрэггүй,  муу бодис гадагшлах болно.

Холбоотой мэдээнүүд

Back to top button