Life
Өтгөн хатсан үед гадил жимс идэхийг зөвлөдөг
Ихэнх хүмүүс гадил жимсийг өтгөн хатаадаг гэсэн ташаа ойлголттой байдаг байна. Харин ч өтгөн хатсан үед гадил идэхийг зөвлөдөг гэнэ. Гадилны болцод л учир байдаг аж. Дутуу болцтой ногоон өнгөтэй гадил нь цардуул ихтэй тул өтгөн хатаана, харин болц нь гүйцсэн шар өнгөтэй гадил нь гэдэсний үйл ажиллагаанд эергээр нөлөөлж өтгөн хаталтад тустай гэнэ.
Мөн гадил жимс төмснөөс гурав дахин, бяслагаас тав дахин их калори агуулдаг ба нэг ширхэг гадилд 300 миллиграмм кали агуулагддаг учир зүрхний булчинд онцгой сайнаар нөлөөлдөг байна.