Хүүхдүүд кофе ууж болох уу?
“Pediatrics” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн тайланд дурдсанаар хүүхдүүдийн 73 орчим хувь нь өдөр бүр ямар нэгэн төрлийн кофейн хэрэглэдэг байна. Энэ хэрэглээний ихэнх хувийг хийжүүлсэн ундаа эзэлдэг бол хүүхдүүдийн 24 орчим хувь нь кофе ууж байгаа нь тогтоогджээ.
Кофеин нь өдөөгч бодис учраас кофе уух нь “эрч хүчийг түр зуур нэмэгдүүлж, биднийг илүү сэргэг байхад тусалдаг бөгөөд хүүхэд болон насанд хүрэгчид аль аль нь л энэхүү мэдрэмжинд дуртай байдаг.
Донтолт нь кофе болон бусад төрлийн кофейн хэрэглэх бас нэг эрсдэл юм. Кофейн нь тархинд допамин ялгаруулахад хүргэдэг бөгөөд энэ нь үргэлжлүүлэн хэрэглэхийг дэмждэг аж. Хүүхэд кофейнд донтсоны дараа толгой нь өвдөж, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, цочромтгой болох эсвэл кофейныг хасах гэж оролдвол ханиад томуу төст шинж тэмдгүүд ч илрэх боломжтой.
“Хүүхдийн биеийн жин насанд хүрсэн хүнийхээс бага байдаг” учраас тэд кофейны нөлөөнд илүү мэдрэмтгий байдаг гэнэ. Мөн кофенд агуулагдах кофейноос үүдэлтэй сөрөг нөлөөллөөс гадна олон кофе нь элсэн чихэр, илчлэгээр дүүрэн байдаг тул таргалалт, чихрийн шижин, шүд цоорох өвчин болон зүрхний өвчний хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй. Насанд хүрэгчдийн кофейны талаарх шинжлэх ухааны нотолгоо маш тодорхой боловч хүүхдийн кофейны аюулгүй байдлын түвшинг хэн ч мэдэхгүй. Хүүхэд болон кофейны талаар тайлбар, удирдамж байхгүй ч хүүхдэд 12 нас хүртлээ кофе зэрэг кофейн хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг байна.