Куанна Чесингхорс: Өөрчлөлт авчрах уугуул Америкийн супермодель
Өдгөө хорин хоёр настай Чесингхорс нь Америкийн уугуул иргэн юм. Тэрбээр Оглала Лакота болон Хан Гвичийн овгийн гишүүн бөгөөд Аризонагийн Навахо үндэстэн юм.
Chasinghorse шаталсан хар үстэй, эрүүн дээрээ өвөрмөц геометрийн шивээстэй аж. Уг шивээсийг “Yidįłtoo” гэж нэрлэгддэг бөгөөд Аляскийн овгийн соёлын хувьд ариун дагшин хэмээн үзэн насанд хүрэх зан үйлийн дагуу гараар хатгажээ.
Аризонагийн уугуул нутагт төрсөн Чесингхорс багадаа ээж, ах нарынхаа хамт Монгол руу нүүж ирж байжээ. Түүний өвөө эмээ Христийн шашны номлогчид байсан бөгөөд өвөө эмээ дээрээ хэсэг байсан тухайгаа нэгэн ярилцлагын үеэрээ онцолсон юм. Мөн тэрбээр “Монголын нийслэл Улаанбаатарт шөнийн аялал хийхдээ олон нийтийн телевизээр гарсан загварын шоунуудыг үздэг байв. Үүний дараа би супермодель болсон юм шиг гэр бүлийн зургаа авахуулдаг байсан” хэмээн ярьжээ.
Чесингхорсыг зургаан нас хүрэхэд гэр бүл нь Европоор дамжин Транссибирийн төмөр замаар явж, Аризона руу нисэхээсээ өмнө Италийн далайн эрэг дээр буудаллаж, дараа нь Аляска руу нүүжээ. “Бид голын эрэг дээр буудаллаж, энэ бол хамгийн ид шидийн зүйл байсан” гэв.
Гэр бүл нь Аляскийн экосистемийг хамгаалах, уугуул эмэгтэйчүүдийг хамгаалах, эрүүл мэнд, боловсролыг овог аймгуудын нутаг дэвсгэрт чиглүүлэх зорилгоор жагсаалд оролцсож байжээ. Тэрбээр “Би үнэхээр хүүхэд насаа дурсамж дүүрэн өнгөрөөсөн” гэв.
Чесингхорс одоо Лос Анжелес хотод уран сайхны киноны зохиол дээр ажиллаж байгаа аж. Тэрээр “Reservation Dogs” телевизийн хит инээдмийн кинонд тоглож, 2024 онд “Bad river” баримтат киног бүтээж, жүжигчин Эдвард Нортонтой хамтран ажиллажээ. “Загварын салбар нь надад бусад бүх орон зайд орох хэрэгсэл, эх сурвалж болсон бөгөөд миний зорилго бол олон янзын чиглэлээр хүмүүст илүү том ертөнцийг үзэх үзлийг нээх явдал юм” гэжээ.