Tesla-ийн хувьцааны ханш түүхэн дээд түвшинд хүрэв
“Tesla” компанийн хувьцааны ханш 5.9 хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрлээ. Тус компанийн хувьцааны ханш АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 69 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 556 гаруй тэрбум ам.доллар хүрээд байна.
![](http://highlight.mn/wp-content/uploads/2024/12/20200201_WBP504-1024x576.jpg)
Дональд Трампын засаг захиргааны үед тус компанийн автомат жолоодлоготой автомашины борлуулалт өснө гэсэн өөдрөг хүлээлт хувьцааны ханшийнх нь өсөлтөд түлхэц болсон байна.
“Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск Дональд Трамптай ойр харилцаатай байгаа, мөн Дональд Трамп автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн зохицуулалтыг зөөлрүүлэхээр төлөвлөж байгаа зэрэг нь “Tesla”-ийн хувьцааны ханш огцом өсөхөд нөлөөлжээ.
Илон Маск Дональд Трампын сонгуулийн компанит ажлын гол нөлөө бүхий хүн байсан бөгөөд тэрбээр Мөн энтрепренер Вивек Рамасвамитай хамтран Доналтд Трампын Засгийн газрын үр ашигт ажиллагааны шинэ хэлтсийг удирдахаар нэрлэгдээд байна.
“Гайхамшигт 7”-д багтдаг “Tesla”-аас бусад технологийн томоохон компаниудын хувьцааны ханш өнгөрсөн гурван жилийн дотор бүгд дээд түвшнээ шинэчлэн тогтоогоод байсан юм.
Мягмар гарагт “Cantor Fitzgerald”-ийн шинжээч Андрес Шеппард “Tesla”компанийн хувьцааны ханшийн төсөөллөө 255 ам.доллароос 365 ам.доллар болгон нэмэгдүүлсэн ч хувьцааны ханш нь ийнхүү түүний таамгаас давж өслөө.