Apple хэрэглэгчид Siri-ээс шууд ChatGPT-д хандах боломжтой боллоо
Apple компани OpenAI-ийн ChatGPT-ийг Siri-тэй хослуулсан шинэчлэлээ гаргасан бөгөөд энэ нь шинээр гарсан iPhone-уудын борлуулалтыг нэмэгдүүлэхэд тусална гэж найдаж байгаа аж.
Энэхүү шинэ интеграцчлал нь iPhone, iPad болон Mac компьютерт зориулсан үйлдлийн системүүдийн хамгийн сүүлийн шинэчлэлтэд багтжээ.
Хэрэглэгчид Siri-ээс нарийн, төвөгтэй асуулт асуухад ChatGPT-ийн интеграци идэвхжиж хариу өгөх бөгөөд мөн Writing Tools функц дотор зураг үүсгэх, баримт бичиг болон бичвэр боловсруулах зэрэг боломжийг хэрэглэгчдэд олгох аж.
Apple-ийн хэрэглэгчид ChatGPT интеграцийг идэвхжүүлэх эсэхээ сонгох боломжтой бөгөөд чатботыг хэзээ ашиглах, ямар мэдээлэл хуваалцах зэргийг бүрэн хянах боломжтой гэж компани мэдэгдэв.
Эдгээр шинэчлэлийг сүүлд гарсан iPhone цувралууд, мөн өмнөх iPhone 15 цувралын Pro болон Pro Max хувилбарууд дээр ашиглах боломжтой. Мөн A17 Pro эсвэл үүнээс хойш гарсан чиптэй iPad, M1 чиптэй Mac болон түүнээс хойших үеийн хэрэглэгчдэд нээлттэй юм