400 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн анхны хүн Илон Маск
Илон Маск-ийн нийт хөрөнгө 400 тэрбум ам.долларт хүрч дахин нэг шинэ дээд амжилт эвдлээ.
Маскийн хөрөнгө огцом нэмэгдэхэд “SpaceX” компанийн үнэлгээ 350 тэрбум ам.долларт хүрсэн нь голлох үүрэг гүйцэтгэжээ. Тус компани дотоод арилжаагаар 1.25 тэрбум ам.долларын хувьцааг худалдахаар тохиролцсон бөгөөд энэ нь Маскийн нийт хөрөнгийг 20 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн “Tesla”-ийн хувьцааны ханш 424.77 ам.долларт хүрсэн нь Маскийн хөрөнгө өсөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан. Мөн түүний хиймэл оюуны “xAI” компанийн үнэлгээ хоёр дахин өсөж, 50 тэрбум ам.долларт хүрчээ.
Маск нэг сарын дотор хөрөнгөө 136 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн эрэмбэд хоёрдугаарт бичигдэж буй Жефф Безосоос 140 тэрбум ам.доллараар илүү болжээ.