Урлаг

Шинэ жил хүртэл долоо хоногт НЭГ кино

Хотод маань энд тэндгүй гацуур мод сүндэрлэж, өнгө өнгийн гэрлэн чимэглэл, саанууд гялалзаад л шинэ жилийн баярын уур амьсгал аль хэдийн оржээ. Гацуур мод, гэрлэн чимэглэлээс гадна шинэ жилийн киногүйгээр энэхүү баярыг төсөөлөх аргагүй шүү дээ. Тиймээс та бүхэндээ 31-ний өдрийг хүртэл амралтын өдрөөрөө үзэх ГУРВАН киног санал болгож байна. 

  1. Carol (2015)

Энэхүү бүтээлд ганц бие хатагтай Кэрол болон залуухан худалдагч Тереза нарын эгэл бус хайр дурлалын талаар өгүүлнэ. Кино зохиолыг Патрисиа Хайсмитын The Price of Salt зохиолоос сэдэвлэсэн бөгөөд киноны үйл явдал 1950-иад оны Нью-Йоркд өрнөнө.

  1. Little woman (2019)

Мег, Жо, Бет, Эми гэх дөрвөн өөр зан авиртай эгч дүүсийн амьдралаар дамжуулж хайр дурлал, үхэл хагацал, дайн ба энх, хувийн амбиц ба гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэх зэргийг харуулдаг.  Мөн энэхүү кино нь бүсгүйчүүд нийгмийн хүлээлт, хэвшмэл ойлголтоос үл хамаарч өөрсдийн хүсэл эрмэлзэл, зорьсон зорилгодоо хүрэх хэрэгтэй гэдгийг харуулдаг.

  1. The Holiday (2006)

Iris Simpkins бол Лондон-ийн хажууд байх жижиг тосгонд амьдардаг ба сонинд хуримын тухай булан хөтөлдөг нэгэн. Тэрээр ажлынхаа газрын Jasper Bloom гэх залууд нууцхан хайртай. Гэвч Зул сарын өдөр түүний хайртай залуу өөр бүсгүйтэй сүй тавих гэж буйгаа түүнд хэлнэ. Amanda Woods бол LA-д амьдардаг, киноны трэйлэр бэлтгэдэг бүсгүй бөгөөд саяхан өөрийг нь хуурсан найз залуугаасаа салсан нэгэн. Тэд 2лаа амьдралдаа өөрчлөлт хийхээр шийднэ. Ингээд интернэт зараас бие биеэ олох бөгөөд Зул сарын амралтаар байшингуудаа солилцохоор тохиролцдог.

Холбоотой мэдээнүүд

Back to top button