Кофе урьд хожид байгаагүй өндөр үнэд хүрлээ
Өнгөрөгч мягмар гаригт дэлхийн хэмжээнд үйлдвэрлэлийн дийлэнх хувийг эзэлдэг Арабика үрийн үнэ нэг фунт нь 3,44 ам.доллар (0,45 кг)-д хүрч, энэ жил нийтдээ 80 гаруй хувиар өсөөд байна. Харин Робуста үрийн үнэ есдүгээр сард дээд цэгтээ хүрсэн билээ. Энэ нь дэлхийн хоёр том үйлдвэрлэгч Бразил, Вьетнамд цаг агаар муудаж, ургац багатай байгаагаас болж буй аж.
1977 онд Бразилд ер бусын цас орсноос хойш кофены хамгийн ийм өндөрт хүрж байгаагүй билээ. Тус улсад 8, 9-р сард сүүлийн 70 жилд тохиолдож байгаагүй ган гачиг тохиож, аравдугаар сард аадар бороо орсон.
Зөвхөн арабика үрийн Бразил тариалангууд цаг агаарын таагүй байдлаас болж хохирсонгүй. Энэ салбарын томоохон үйлдвэрлэгч Вьетнамд ган гачиг, аадар бороотой тулгарсны дараа Робустагийн нөөц багасах төлөвтэй байна.
Кофе нь дэлхий дээрх газрын тосны дараа хамгийн их арилжаалагддаг бөгөөд өдөр ирэх тусам эрэлт хэрэгцээ нь өссөөр байна. Жишээ нь Хятад улсад кофены хэрэглээ сүүлийн арван жилд хоёр дахин нэмэгдсэн аж.