Бизнес

Apple Pay ашигласнаар ямар давуу талууд бий болох вэ?

Apple Pay ашиглах нь танд хэд хэдэн давуу талыг бий болгоно. Аюулгүй бөгөөд шуурхай худалдан авалтыг хийх боломжтой ба одоо танд банкны карт шаардлагагүй зөвхөн гар утас тань байхад л болно. Дэлхийн хаанаас ч Apple брэндийн төхөөрөмж ашиглан бүх төрлийн төлбөр тооцоогоо хийх, гадаад гүйлгээг хурдан шуурхай хийх боломж бүрдэж байгаа юм.

Одоогоор Голомт банкны Mastercard болон Т-картыг SocialPay ашиглан холбох боломжтой юм. Голомт банк Apple Pay цоо шинээр нэвтэрч буйг тохиолдуулан өөрийн картыг холбон хийсэн анхны гүйлгээнд тань 10%-20%-ийн буцаан олголт зарлажээ. Мөн Худалдаа Хөгжлийн банкны виртуал мастер картаа холбосон тохиолдолд 10.000 төгрөгийн урамшуулал олгож байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button