Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү унтах хэрэгтэй юу?
Амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдал болон тухайн хүний хэдэн настайгаас хамааран хүн бүрийн унтах цаг өөр өөр байдаг. Гэвч судалгаагаар эмэгтэйчүүдийн унтах хэрэгцээ эрэгтэйчүүдийнхээс бага зэрэг илүү байдгийг тогтоосон байна.
Үүнийг эмэгтэйчүүдийн гормоны өөрчлөлт, сэтгэл санааны байдал, стрессийн түвшин зэрэг хүчин зүйлсээс хамааралтай хэмээн тайлбарлажээ.
Сан Франциско дахь “Dreem Health” эмнэлгийн захирал, нойрны эмч, доктор Уильям Лу хэлэхдээ, эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их унтдаг ба өдөрт ойролцоогоор 10-20 минут илүү унтдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
Унтах цагийг эмэгтэйчүүдийн хувьд дунджаар 7-8, эрэгтэйчүүдийн хувьд 6.5-7.5 цаг гэж үздэг. Нойроо сайн авч, унтах ёстой хугацаандаа унтаж, зөв хэмнэлтэй амьдрах нь стрессийг илүү сайн даван туулах, жингээ хэвийн хэмжээнд барих, дархлааг сайжруулах зэрэг эерэг нөлөөтэй.