Life
Хотын зарим хэсгээр хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц утаатай байна
Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтын мэдээллээр өнөөдөр өглөө 10:15 цагийн байдлаар Нэгдүгээр хороолол, Налайх, Шархад, Хайлааст, толгойт орчмоор агаар маш их бохирдолтой байна. Мөн Монгол газар, Баянхошуу, 100 айл, Баруун 4 зам орчмоор бага бохирдолтой гэдэг үзүүлэлтийг заажээ.
Дэлгэрэнгүйг agaar.mn -ээс харах боломжтой.
- Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
- Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
- Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
- Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
- Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
- Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.