Унгарын засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
Stipendium Hungaricum буюу Унгарын Засгийн газрын тэтгэлэг нь 2013 оноос анх зарлагдаж эхэлжээ. Жил бүрийн 12 дугаар сар эсвэл нэгдүгээр сард зарлагдаж хоёрдугаар сарын сүүлээр материал хүлээн авах хугацаа нь дуусдаг байна. Хөгжиж буй орнуудын шилдэг оюутнуудыг Унгарын их дээд сургуульд суралцуулах зорилготой. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь Унгарт чанартай боловсрол эзэмших боломж, нөхцөлийг олгоод зогсохгүй өөрийн орны оюутнуудыг өрсөлдөөнтэй орчинд сургах боломжийг бүрдүүлдэг байна.
Унгарын Засгийн газрын тэтгэлгийн давуу тал:
-Англи эсвэл Унгар хэлний аль нэгээр сонгон суралцах боломжтой
-Сургалтын төлбөр төлөхгүй
-Бакалавр, магистр, докторын түвшинд сар бүр стипенд авна
-Оюутны байраар бүрэн хангагдана
-Эрүүл мэндийн даатгалтай
Сонгон шалгаруулалтын тухай:
– I ШАТ: 2025 оны 2-р сард БСШУЯ өргөдөл гаргагчдад үнэлгээ хийж шалгаруулна.
– II ШАТ: 2025 оны 3-5 дугаар сард эхний шатанд шалгарсан оюутнууд элсэлтийн шалгалт өгнө. Эцсийн шатны хариуг тухайн их сургууль болон Унгарын Темпус Сан оюутны тоонд багтаан гаргадаг.
2025 оны 7-р сараас эхлэн хариу гарч тухайн өргөдөл гаргагч руу имэйл илгээгдэнэ. Имэйлээ сайн шалгах шаардлагатай.
2025 оны 8-р сард тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд хариугаа өгч эцсийн шийдвэрээ авна. Улмаар визэнд орж 8-р сарын сүүлээр Унгар улсад ирж суралцана. Нисэх онгоцны тийзийг өргөдөл гаргагч өөрөө хариуцна.
Бүрдүүлэх материал:
-Онлайн өргөдлийн маягт
-IELTS, TOEFL оноо
-CV
-Motivation Letter
-Тодорхойлох захидал
-Өргөмжлөл, шагналууд болон орчуулга
-Дүнгийн хуулга болон орчуулга
-Паспорт
-Эрүүл мэндийн хуудас
Тэтгэлэгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://stipendiumhungaricum.hu/ сайтруу орж аваарай.