Бизнес
Монгол Улсын инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсчээ
Монгол Улсын инфляцын түвшин энэ оны арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсчээ. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 8.6 хувь байсан бол энэ оны арваннэгдүгээр сард 8.1 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 0.5 нэгж хувиар буурсан байна.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 31.6 хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 55.4 хувиар тус тус нөлөөлсөн байна.
Инфляцын түвшин улсын хэмжээнд 8.1 хувь гарсны 26 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.