Технологи

Европын хамгийн том цахилгаан машин цэнэглэх төв Англид улсад байгуулагдана

Английн Манчестер хотын “Trafford Centre”-д цахилгаан автомашин цэнэглэх Европын хамгийн том цэнэглэх төв байгуулах төлөвлөгөө гарчээ.Английн Манчестер хотын “Trafford Centre”-д цахилгаан автомашин цэнэглэх Европын хамгийн том цэнэглэх төв байгуулах төлөвлөгөө гарчээ. Энэ төслийн хүрээнд “Marks & Spencer” дэлгүүрийн ойролцоо байрлах хуучин шатахуун түгээх станцыг орчин үеийн цэнэглэх төв болгон өөрчлөх бөгөөд 250 кВт хүчин чадалтай 47 супер хурдан цэнэглэгч суурилуулахаар төлөвлөсөн байна. Мөн тус төвд “Starbucks Drive-Thru” кафе, цахилгаан автомашины үзэсгэлэнгийн танхим, машинаа цэнэглэж буй хэрэглэгчдэд зориулсан амрах өрөө байгуулахаас гадна амьд ургамлаар бүрхэгдсэн “Ногоон хана” бүхий зар сурталчилгааны дэлгэц суурилуулах юм.

Хэрэв төсөл батлагдвал нийт 65 хүртэлх супер цэнэглэгч суурилуулж, Европ дахь хамгийн том цэнэглэх төв болох юм. Барилгын ажлыг 2025 оны эхээр эхлүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн талаар “Trafford Centre”-ийн удирдлагын багийг төлөөлж Мэтью Андерсон “Энэхүү төсөл нь ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд байгаль орчны биологийн олон янз байдалд эергээр нөлөөлж, орон нутгийн онцлогт нийцсэн шийдэл байх болно” хэмээн онцолжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button