Урлаг

“Баавгай болохсон” кино олон улсын нислэгээр гарч эхэллээ 

Монголын уран сайхны “Баавгай болохсон” кино олон улсын агаарын тээврийн компаниудын нислэгээр гарч эхэллээ.

Найруулагч Б.Золжаргалын уг кино олон улсын нислэгийн санд байршин, “Катар эйрвэйз”, “Люфтханса”, “Юнитед эйрлайнс”, “Бритиш Эйрвэйз” зэрэг дэлхийн агаарын тээврийн томоохон компаниудын нислэгийн сангаар гадаадын зорчигчдод хүрч байна. Дээрх авиа компаниудын зорчигч нислэгийн үеэр Ази тивийн бүтээлүүд дундаас Монголын “Баавгай болохсон” киног сонгон үзэх боломжтой болжээ.

Энэ оны дөрөв дүгээр сард эх орондоо нээлтээ хийсэн уг кино Франц, АНУ, Швейцар, Ирланд, Их Британи, Испанийн кино театруудаар гарч эхэлсэн юм. Ирэх онд Монголын IPTV-ийн кино санд нэмэгдэж орох аж. Олон улсын кино урлагийн чиг хандлага, үйл явц, кино шүүмжийн талаар мэдээлдэг “Kinotico” болон “Danimmantilla” зэрэг цахим хуудасныхан “Баавгай болохсон” киног 2025 онд “Оскар”-т нэр дэвших боломжтой киногоор нэрлээд буй ажээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button