Энэ улиралд тэд аваргаа хамгаалах уу?
2023-2024 оны аварга баг Boston Celtics энэ улиралд ямар нэгэн асуудалгүй байгаа нь аваргаа хамгаалах боломжтойг харуулж байна.
Харин энэ жилийн тэдний хамгийн том өрсөлдөгч ямар баг байх талаар олон таамаг гарч ирсээр байна. Зүүн бүсийн жагсаалтад хоёрдугаарт бичигдэж одоогоор лигийн тэргүүлэгчдийн дунд байгаа нь тус багийн гол тоглогчид энэ жил хэр бэлтгэлтэйг харж болно. Playoff-ийн шатанд эхний учраа таарах баг тэдний хувьд маш чухал. Учир нь улирлыг тааруухан эхлүүлж байсан Milwuake Bucks энэ сард лигийн онцлох тоглолтуудыг үзүүлж ямар түвшний баг гэдгээ харуулж чадсан. Мөн зүүн бүсэд тэдний бараг дайсан болж чадсан Miami Heat Boston-той аль ч шатанд таарсан толгойны өвчин болох нь ойлгомжтой. Аналистуудын харж буйгаар Clevland Cavaliars Playoff-ийн тоглолтуудад амжилттай явах баталгаагүй гэсэн дүгнэлтийг гаргаад байна.
Баруун бүсэд байдал эсрэгээрээ аль нэг багийг гоц гойд эсвэл тун тааруу гэхэд хэцүү хожил хожигдлын үзүүлэлтээр ширүүхэн өрсөлдөөнтэй байна. Мэдээжийн хоёр бүсэд ирэх жилийн драфтын эрхийн төлөө уналт хийх багууд бий. Хамгийн гол нь баруун бүсэд Boston-той өрсөлдөхүйц баг хэд байна вэ гэдэг нэн тэргүүний асуудал. Улирлын тоглолт талдаа ороогүй байгаа хэдий ч гол өрсөлдөгч нар хэдийн тодорчээ. Тоглолтын арга барилаас гадна финалд гарах өндөр магадлалтай багаар одоогоор (OKC) багийг лигийн зүгээс онцолсон байна. Бүх оддын тоглолтоос өмнө таамгууд гаргаж эхэлж байгаа нь эртэдсэн мэт боловч тоон үзүүлэлтээс харахад тийм ч хол зөрсөн дүгнэлт биш юм. Тухайн хоёр багийг харьцуулахад аль аль баг нь залуу бүрэлдэхүүнтэй хамгаалалт сайн өндөр оноо авалттай тун ойролцоо багууд. Хоёр багийн учраа таарах тоглолт он гарснаас тав хоногийн дараа болох бөгөөд тус тоглолт хэрэв гэх асуултын зангилаа болж өгөх юм.
Тэд аваргаа хамгаалах уу? Эсвэл энэ улирлын хүчтэй багуудад ялагдал хүлээх үү?