Vans брэндийн хамгийн их борлуулалттай 10 загвар
Vans бол гутал, хувцас, дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч Америкийн алдартай брэнд юм. 1966 онд Пол Ван Дорен, Жим Ван Дорен болон тэдний хамтрагчид үүсгэн байгуулсан тус компани нь анх Калифорний мужийн Анахайм хотод “Van Doren Rubbler compamy” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоо ванс нь скейтборд сонирхогч, хичээллэгч залуучуудын хамгийн ихээр өмсдөг брэнд болжээ.
1. Old Skool
Old Skool бол скейтборд унагчид болон энгийн хувцас загварын сонирхогчдын хамгийн дуртай загвар юм. Орчин үеийн залуучуудын сонголт бол яах аргагүй Old Skool юм.
2. Sk8-Hi
Энэхүү пүүз нь шагай дарсан өндөр загвартай олон төрлийн өнгөний сонголттой.
3. Authentic
Vans-ийн анхны гутал юм. Authentic нь энгийн намхан загвартай, бат бөх даавуун хэсэгтэй өвөрмөц резинэн вафли ултай.
4. Slip-On
Тохиромжтой, тав тухтай байдгаараа алдартай Classic Slip-On нь өдөр тутамдаа өмсөх загварлаг гутал хайж байгаа хүмүүсийн номер нэг сонголт юм.
5. Era
Нэмэлт тав тухыг хангахын тулд өсгийндөө жийргэвчийг санал болгодог.
6. UltraRange EXO
Энэхүү загвар нь тав тух, бат бөх чанарыг хослуулсан бөгөөд UltraCush дунд ул нь шинэчлэгдсэн RapidWeld деталийг агуулсан.
7. ComfyCush Old Skool
Сонгодог Old Skool-ийн шинэчилсэн хувилбар болох энэхүү гутал нь тав тухыг сайжруулах үүднээс ComfyCush технологиороо онцлог.
8. Sk8-Low
Намхан загвар илүү энгийн хэр нь ямар ч төрлийн хувцаслалтад зохицох юм. Sk8-Low нь энгийн минамилист күүл хэв маягийг мэдрүүлдэг.
9. Half Cab
30 жилийн ойгоо угтаж буй Half Cab нь цаг хугацаа өнгөрөх тусам хэрэглэгчдийн дуртай сонголт хэвээр байна.
10. Slip-On Pro
Slip-On Pro нь сайжруулсан зөөлөн, тав тухтай улавч, бат бөх чанартай тул скейтборд унагчдад хамгийн тохиромжтой загвар юм.