2080 он гэхэд Монгол орны газар нутгийн 92% нь хөрсний элэгдэлд орох эрсдэлтэй
2080 он гэхэд Монгол орны нийт газар нутгийн 92 хувь нь хөрсний доройтолд орохоор байна хэмээн Азийн Хөгжлийн банк мэдээллээ. Одоогоор нийт газар нутгийн хөрсний доройтлын түвшин 76.8 хувь байгаатай харьцуулахад эрс нэмэгдэхээр байгаа аж.
Мөн дээрх судалгаанд Монгол Улсыг цаг уурын өөрчлөлт, эрс тэс байдалд тохирохуйц зам, барилга дэд бүтцийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд хөдөө аж ахуйн салбарыг уян хатан байдлаар дэмжихийг зөвлөжээ.
Өнгөрсөн жилүүдэд зудын улмаас олон сая тоо толгой мал хорогдсон бөгөөд энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн улам хүндрэх, давтамж нь ихсэх хандлагатай байгааг Азийн Хөгжлийн банк онцоллоо.
Монгол Улс хөгжиж буй орнуудын дунд тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэх чиглэлээр ахиц дэвшил гаргасаар байгааг дурджээ. Түүнчлэн ахисан түвшинд хүрсэн цөөхөн орнуудын нэгээр үнэлэгдсэн байна. Мөн Монгол Улс санхүүгийн салбарт хөрөнгө оруулалтын нийгмийн болон тогтвортой зээлийн түвшнийг нэмэгдүүлэх боломжоо ахиулсаар байгааг тодотгожээ