EDU

Эцэг эхчүүдийн унших ёстой 5 шилдэг ном 

Хүүхдийн хүмүүжлийн талаарх эдгээр номыг унших нь эцэг эхчүүдэд хүүхдээ  өсгөн хүмүүжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулахад туслах юм. Хүүхдийн хүмүүжлийн талаар заавал унших ёстой 5 номыг танилцуулж байна.

1.The Whole-Brain Child

Энэхүү ном нь хүүхдийн тархи хэрхэн хөгжиж, тэдний сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн хэрэгцээг хэрхэн хангах талаар гардаг. Тархины тухай илүү гүн гүнзгий ойлголттой болж, тархины эрүүл хөгжлийг дэмжих арга замыг багтаасан. Эцэг эхчүүдэд хүүхдийнхээ зан байдлыг сайжруулахын зэрэгцээ сэтгэл хөдлөлөө удирдах, оюун ухааныг хөгжүүлэх аргуудаас хуваалцах болно. 

2. How to Talk So Kids Will Listen & Listen So Kids Will Talk 

Үр дүнтэй харилцаа холбоо нь эцэг эх, хүүхдийн эрүүл харилцааны түлхүүр юм. Энэхүү ном нь эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хэрхэн хамтран ажиллах, харилцан ойлголцлыг төлөвшүүлэх үүднээс хэрхэн тэдэнтэй харилцахыг заадаг. Эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хүнд хэцүү зан авир үйлдлийг заавал шийтгэлгүйгээр шийдвэрлэхэд нь тусалдаг байна.

3. Positive Discipline

Энэ ном нь зөвхөн зан үйлийг засахаас илүүтэй хүүхдүүдэд амьдралын чухал ур чадваруудыг заахад чиглэгддэг. Хүүхдийн өөртөө итгэх итгэл, хариуцлагын мэдрэмж, асуудлыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлдэг эцэг эхийн хүмүүжлийн байр суурийг дэмждэг. 

4. Raising An Emotionally Intelligent Child 

Сэтгэл хөдлөлөө удирдаж хянаж сурах нь амжилтад хүрэхэд маш чухал үүрэгтэй байдаг байна. Энэхүү ном нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг  удирдахад нь туслах зөвлөмжүүдийг өгдөг. 

5. The Montessori Method    

Хүүхдүүд бие дааж аливаа зүйлийг хийснээр хамгийн сайн суралцдаг гэж үздэг байна.  Энэхүү ном нь бие даасан сэтгэхүй, бүтээлч байдал, хувийн сахилга батыг хөгжүүлэх орчныг бүрдүүлэх тухай юм. Энэ нь Монтессоригийн зарчмуудыг гэртээ хэрэгжүүлэх зорилготой эцэг эхчүүдэд байгалийн жамаар суралцах, хөгжүүлэхэд тустай юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button