Хамгийн найдвартай машинаар "SUBARU" тодорлоо
Тээврийн хэрэгслүүдэд хийсэн дотоод туршилт болон хэрэглэгчдийн мэдээлэлд тулгуурлан жил бүр гаргадаг “Consumer Reports” компанийн энэ жилийн найдвартай байдлын чансааг “Subaru” брэнд тэргүүллээ.
Японы автомашин үйлдвэрлэгч “Subaru” тус улсын гигант “Toyota” компанийг тэргүүлж буй анхны тохиолдол юм.
Японы автомашин үйлдвэрлэгч “Subaru” тус улсын гигант “Toyota” компанийг тэргүүлж буй анхны тохиолдол юм.
“Toyota” болон түүний тансаг зэрэглэлийн брэнд “Lexus” найдвартай байдлаар тэргүүлэгч байр сууриа алдлаа. Тээврийн хэрэгслүүдэд хийсэн дотоод туршилт болон хэрэглэгчдийн мэдээлэлд тулгуурлан жил бүр гаргадаг “Consumer Reports” компанийн энэ жилийн найдвартай байдлын чансааг “Subaru” брэнд тэргүүллээ.
Японы автомашин үйлдвэрлэгч “Subaru” тус улсын гигант “Toyota” компанийг тэргүүлж буй анхны тохиолдол юм.
“Consumer Reports” 2000-2024 оны хооронд үйлдвэрлэгдсэн автомашинуудыг хамардаг бөгөөд 12 сарын хугацаанд автомашин эзэмшигчдийн сэтгэгдлийг 20 гаруй үзүүлэлтэд тулгуурлан үнэлдэг байна.
“”Subaru” технологийн шилжилтийг хийхдээ удаан байдаг бөгөөд энэ нь найдвартай байдлын үүднээс авч үзвэл сайн зүйл юм” хэмээн тус тайланд дурджээ.
“Subaru” автомашинаа дахин загварчлахдаа аль болох бага хэмжээний бүтцийн өөрчлөлтийг хийдэг бөгөөд энэ нь найдвартай байдлыг нэмэгдүүлж, шинэ асуудал гарах эрсдэлийг бууруулдаг байна.