Life

Тогтмол ус уух нь  тархины үйл ажиллагааг дэмждэг 

Ус нь биеийн эрүүл мэндийн хэвийн үйл ажиллагааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоол боловсруулах, шим тэжээлийг шингээх хоол хүнс задлах, зөөвөрлөх үйл явцыг дэмждэг. Мөн ус нь үе мөч, анхаарал төвлөрөлт, ой санамжийг сайжруулж тархины үйл ажиллагааг дэмжиж,  арьс хуурайшилтаас сэргийлж, уян хатан байдлыг хадгалдаг байна. Хангалттай ус уух нь өлсгөлөнг бууруулж хэт идэхээс сэргийлж жингээ барихад эергээр нөлөөлдөг. Усны эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөллийн нэг сонирхолтой судалгааны жишээ бол 2012 онд Зүүн Лондоны их сургуулиас хийсэн чийгшил, танин мэдэхүйн үйл ажиллагааны судалгаа юм. Энэхүү судалгаа нь шингэн алдалт нь сэтгэцийн үйл ажиллагаанд хэрхэн сөргөөр нөлөөлж, ялангуяа богино хугацааны ой санамж, анхаарал төвлөрөлт зэрэгт хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг судалжээ. 

Шингэний дутагдалд орсон оролцогчид чийгшил сайтай хүмүүстэй харьцуулахад ой санамж, анхаарал төвлөрүүлэх чадвар муу болохыг судалгаагаар тогтоожээ. Энэ нь хангалттай ус уух нь суралцах, анхаарлаа төвлөрүүлэх, эргэн санах зэрэг танин мэдэхүйн үйл явцыг дэмждэг болохыг харуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button