Урлаг

New Balance брэндийн тухай сонирхолтой баримтууд 

1906 онд Массачусетс мужийн Бостон хотод New Balance Arch Support компани нэртэйгээр байгуулагдсан New Balance нь спортын гутал, хувцасны алдартай брэнд болон хөгжсөн. Түүний түүх, шинэлэг байдлын талаарх зарим сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

  1. 1970-аад онд бэлгэ тэмдэг болсон “N” лого бүтээгдсэн. 
  2. 1982 онд New Balance 990 загварыг танилцуулсан. Энэхүү загвар нь  100 долларын үнэтэй анхны гүйлтийн гутал юм. Бусад брэндийн гүйлтийн гуталтай харьцуулахад харьцангуй өндөр үнэтэй хэдий ч материал чанар гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Спортын тэр тусмаа гүйлтийн пүүзний стандартыг тогтоосон юм. 
  3. Компанийг үүсгэн байгуулагч Уильям Ж.Райли тахианы хөлийн бүтцээс санаа авсан гэвэл та итгэх үү? Тэрээр тахианы гурван сарвуутай хөл хэрхэн төгс тэнцвэртэй байдгийг ажиглаж, тав тух, тогтвортой байдлыг сайжруулах зорилгоор нуман тулгуурын загвар гаргахдаа энэхүү санааг тусгасан байна. 
  4. Тус брэнд нь гутлын загвартаа нэр өгөхдөө дугаарлах системийг ашигладаг онцлогтой. Энэхүү систем нь бусад өрсөлдөгчдөөс тодотгож өгдөг. 574, 990, 327 гэх мэт пүүзнүүд нь өдөр тутмын амьдралын хэв маягийн бэлгэ тэмдэг болсон гэхэд хилсдэхгүй. 
  5. New Balance нь АНУ, Их Британид болон Индонез гэх гурван оронд үйлдвэрлэгддэг. Эдгээр үйлдвэрүүд нь орон нутгийн эдийн засгийг дэмжиж, өндөр чанартай үйлдвэрлэлийн стандартыг тогтоодог байна. 
  6.  2022 онд Индонез улсад байрлах таван үйлдвэрийн өртөг 500 сая доллар давсан бөгөөд Хятад, Япон, АНУ, Европ зэрэг зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолжээ.  
  7. Сүүлийн жилүүдэд New Balance брэндийг сонгох залуусын тоо эрс нэмэгдсэн. Брэндийн нүүр царайгаар NBA-ийн тамирчин Кави Леонард, жүжигчин Жаден Смит зэрэг олны танил эрхмүүдийг сонгож хамтран ажилласан нь ихээхэн нөлөөлжээ. 
  8. New Balance нь дахин боловсруулсан материал, тогтвортой сав баглаа боодлыг хэрэглэгчдэд санал болгох замаар байгаль орчинд үзүүлэх үйлдвэрлэлийн сөрөг нөлөөг багасгахыг хичээдэг. 
  9. Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс бараг л New Balance-ийн сурталчилгаа байжээ. Тэрээр 991, 992 загваруудыг өөрийн минималист “дүрэмт хувцасны” нэг хэсэг болгон өмсдөг байсан ч албан ёсоор брэндийн нүүр царай болж байгаагүй. 
  10. Япон бол хамгийн эрэлттэй зах зээл. Магадгүй содон өнгө, олон төрлийн загварийг эндээс л олж авна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button