Спорт

Dallas Mavericks-ийн амжилт цаашид үргэлжлэх үү?

Улирлын эхэн үед довтолгооны хувь тун доогуур байсан хэдий ч энэ сард тэд учраа олсон мэт сүүлийн гурван тоглолтод дараалан ялалт байгуулж баруун бүсийн гуравдугаарт бичигджээ.

Багийн ахлах дасгалжуулагч Jason Kidd “Бид хувцас солих өрөөнд, бэлтгэлийн үед, завсарлага авах бүрд нэг баг болохыг эрмэлзэж байна. Гол тоглогчдын бэртэл одоогоор бидний амжилтад сөргөөр нөлөөлөхгүй байгаа. Энэ нь бусад тамирчид үүргээ хэр сайн биелүүлж байгааг харж болно. Хэрэв манай багийн бэртэл гэмтлийн асуудал дуусаж тоглолтод санаа зовох зүйлгүй бол бидний юу хийж чаддагаа үзүүлнэ” гэв.

Тус багийн гол тоглогч болох Luka Doncic баруун өвдөгний шүрмэсний асуудлаас болж энэ улирлын эхэнд зарим тоглолтод оролцоогүй юм. Харин Klay Thompson тэдний хүлээлтэд хэр нийцэж байгаа нь сонирхолтой. 12.7 оноо дунджилж байгаа тэрээр бүх одод хэмжээнд тоглохгүй байгаа хэдий ч өөрийгөө ямар түвшний шидэгч гэдгээ харуулан багийн будагтай талбайн гадна авч байгаа оноог лигийг тэргүүлэх хэмжээнд хүргэжээ.

Бусад тоглогчдоос дурдвал гараанаас P.J. Washington, Dereck Lively, Kyrie Irving нар өөлөх зүйлгүй сайн байгаа. Сэлгээнээс Spencer Dinwiddie чухал мөчүүдэд хэрэгтэй оноо авч тоглолтын төгсгөлийг тун сайн хийж байна. Эндээс харахад тэдний бүрэлдэхүүнд бэртлээс өөр асуудал байхгүй бололтой.

Холбоотой мэдээнүүд

Back to top button