Өвлийн улиралд таны сэтгэлийг дулаацуулах 5 Солонгос кино
Өмнөд Солонгосын кино урлаг нь хошин шог, сэтгэл хөдөлгөм түүхийг хослуулж чаддагаараа алдартай. Гэр бүл итгэл найдвар, нандин харилцааг инээдмийн өнгө аястай хослуулан бүтээсэн сэтгэл хөдөлгөм 5 киног танд санал болгож байна.
1. A Barefoot Dream (2010)
Зүүн Тиморын ядуу хүүхдүүдэд хөл бөмбөгийн багийг бүрдүүлж тусалж байсан хөлбөмбөгчийн тухай бодит үйл явдлаас сэдэвлэсэн сэтгэл хөдөлгөм кино юм.
2. Ode to My Father (2014)
Солонгосын дайны үеэс эхлэн гэр бүлийнхээ төлөө тэмцэх эр хүний золиосны тухай өгүүлэх бүтээл юм. Гэр бүл итгэл найдварын тухай өгүүлэх энэхүү кино нь баярын уур амьсгалд төгс нийцнэ.
3. My Annoying Brother (2016)
Ах дүү хоёрын харилцааны чин сэтгэл, нандин гэгээлэг үйл явдлаар дүүрэн кино. Уг кино нь хөгжилтэй бас сэтгэл хөдөлгөм гэр бүлийн харилцааны тухай зарим зүйлсийг танд ухааруулах болно. Царайлаг хэр нь хариуцлагагүй хууран мэхлэгч Ду Шик болон жүдогийн авьяаслаг тамирчин Ду Ён ах дүү хоёрын тухай өгүүлэх юм. Ду Ён тэмцээний үеэр осолд орж хараагаа алдана. Ослын дараа дүүгээ ах нь асрах юм. Тэд хамтдаа илүү их цагийг өнгөрөөх тусам харилцаа холбоогоо дахин нээж, өнгөрсөн үетэйгээ нүүр тулж, ах дүүсийн хувьд улам дотносдог.
4. Miracle in Cell No. 7 (2013)
2013 онд Ли Хван Кюнгийн найруулсан Өмнөд Солонгосын инээдмийн, драм кино юм. Уг кинонд хүн амины хэргээр буруутгагдаж, шоронд хоригдсон Юнгу хэмээх сэтгэцийн бэрхшээлтэй эрийн чин сэтгэлийн, сэтгэл хөдлөм түүхийг өгүүлдэг.
5. Happy Ero Christmas (2003)
2003 онд Ли Кун-донгийн найруулсан Өмнөд Солонгосын романтик инээдмийн кино. Христийн Мэндэлсний Баярын үеэр өрнөх үйл явдал нь сайхан сэтгэлтэй шинэ залуу цагдаа Бён Ки (Ча Тэхён) сэтгэл татам боулинг талбайн ажилтан Мин-кюнд (Ким Сун-а) дурласан тухай өгүүлэх юм.